Архангай аймгийн Хашаат сумд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сурагчдын дотуур байрны дээвэр салхинд хууларчээ.
Тодруулбал, Архангай аймгийн Хашаат сумын Баян баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төв/-д тавдугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагийн орчимд түр зуур 22-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурчээ. Хүчтэй шороон шуургын улмаас тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны дээвэр хийсч унасан тухай мэдээллийг тус сургуулийн захирал тавдугаар сарын 11-ний өдрийн 19:35 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцсан тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.