Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаанчулуут баг, Ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын дотуур байр” /аймгийн төвөөс баруун хойд зүгт 28 км, сумын төвд/-нд энэ сарын 1-ний өдрийн 13:10 цагийн орчимд гал гарчээ. Энэ тухай мэдээллийг1-ний өдрийн 13:38 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 25х15 метрийн хэмжээтэй сурагчдын дотуур байрны дээврийн хөндий хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.