Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хавирга” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 19-ний өдрийн 14:32 цагт холбогдох алба хаагчид хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газар, Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраажээ.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Баяндүүрэн” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 19-ний өдрийн 21:30 цагт авчээ. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраасан талаар ОБЕГ мэдээллээ.