Ховд аймагт хүчтэй шороон шуурга шуурч, харагдах орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүсжээ. Иймд Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ байшингийн дээвэр нурж, гэр унасан гэх дуудлагын дагуу яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.