Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Говь-Алтай l 15 өрхийн гэр нурж, 13 автомашины салхины шил хагарчээ


Зарим аймгийн нутгаар өчигдөр хүчтэй шороон шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл боллоо.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 13:45 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нуржээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан байна.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ