Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон улсын ойн өдөр


Өнөөдөр олон улсын ойн өдөр тохиож байна
. НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан юм.
Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулах зорилгоор дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ жил “Ой болон биологийн олон янз байдал” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр тэмдэглэдэгДундговь аймгийн хувьд жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монгол улсын засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж 2022 онд 122,884 мянган мод тарьж, 2023 онд 100,000 мянган мод тарихаар төлөвлөөд байна.
Сони: Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд байгалийн нөөцийн менежмент, ялангуяа ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцын хүрээнд гарсан “Айчи”-ийн зорилтыг хангахад чиглэсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ойн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг дэмжин, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-тай үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж байна. Энэхүү мод тарих ажил 21 аймагт амжилттай хэрэгжиж буй юм. Дундговь аймгийн удирдлагууд ч мод тарих ажилд иргэдээ идэвхижүүлсээр байна.
Синх: Ц.Мөнхбат Дундговь аймгийн Засаг дарга
Сони: Монгол Улс дахь НҮБ-аас өнөө болон ирээдүйн хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг, түүнийг хүрээлэн буй амьд бичил организм бүрийг хайрлан, хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна. Уриалгад, "Цаашид бид зорилгоо улам батжуулж, алдаж боломгүй үнэ цэнэтэй бүхэл бүтэн экосистем болсон ой болон биологийн олон янз байдлаа хадгалж үлдэх нь чухал юм" гэжээ. Дундговь аймгийн хувьд говь тал хээрийн бүс учраас элсэрхэг шаварлаг хөрстэй. Иймд цөлжилт ихээр явагдсанаас малчид нүүдэл их хийх болсон. Эдгээрэс урьдчилан сэргийлэхийн тулд сүүлийн жилүүдэд мод тарих, агропарк байгуулах ажлыг Дундговь аймаг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Нутгийн иргэд ч мод тарих ажилд идэвхитэй оролцож хашаандаа мод, хүнсний ногоогоо тарьж эхэлсэн байна.
Синх:Н.Гантулга Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга
Сони: Ойг хамгаалах нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талт ач холбогдолтой учраас НҮБ нь Монгол Улсын Засгийн газартай ойн доройтлыг бууруулах, ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд хамтран ажилласаар байна. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний хэмжээний баримт бичгүүдэд Монгол Улсын ойн салбарын бодлогыг тусгасан  байдаг. Сүүлийн 30 жилд Монгол Улсын Засгийн газар ойн санг хамгаалах олон улсын хүчин чармайлтад нэгдэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ойн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагаа авч хэрэгжүүлж байна. Мөн жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь ард иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөхөд ихээхэн нөлөөлж байна. Говийн нөхцөлд мод тарихад хүндрэлтэй зүйлүүд байдагийн нэг нь усны асуудал юм. Гэвч говь нутгийн удирдлагууд, иргэд бэршхээлийг даван туулж , мод тарьж эхэлсэнээс хойш элс, цөлжилт харьцангуй багасч байгаа тухайгаа аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга хэлж байлаа.

Зураглаач: М.Булган
Сурвалжлагч:Д.Адъяасүрэн
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ