Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"No Other Choice" кино Испанийн "Sitges" наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртжээ


Солонгосын нэрт найруулагч Пак Чан Вукийн найруулсан “No Other Choice” кино нь Испанийн "Sitges" кино наадмаас “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртжээ. 
"Sitges" наадам 1968 оноос хойш уламжлал болгон зохиогдож ирсэн бөгөөд энэ жил 58 дахь удаагаа болсон юм.
Пак Чан Вук өмнө нь уг наадамд хэд хэдэн удаа нэрээ гаргаж байсан бөгөөд 2004 онд “Oldboy” киногоороо “Шилдэг кино” шагнал, 2017 онд “The Handmaiden” киногоор “Үзэгчдийн гран при” шагналыг хүртсэн билээ. 
Уг бүтээл өнгөрсөн сард Торонто олон улсын кино наадамд “Олон нийтийн шилдэг бүтээл” шагнал хүртэж, мөн энэ жилийн Венецийн олон улсын кино наадамд “Алтан арслан” шагналд өрсөлдсөн.
Түүнчлэн удахгүй болох Оскарын шагналд “Шилдэг гадаад хэл дээрх уран сайхны кино” номинацид БНСУ-ын албан ёсны нэр дэвшигчээр бүртгэгджээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ