Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховор амьтдын төрөл, тоо толгой, тархац нутгийг судаллаа


Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-аас биологийн олон янз байдлыг хамгаалах, судалгаа, шинжилгээ хийх үндсэн чиг үүргийн хүрээнд ховор амьтдын тархац, нөөцийн судалгаа болон мониторинг зохион байгуулснаа мэдээллээ. Тус байгууллагууд энэ сарын 14-15-нд Богдхан уулын Түргэн, Зүүн дэлгэр, Шажин хурах, Бага тэнгэрийн ам зэрэг байршилд хээрийн судалгаа хийсэн байна.
Халиун буга, янгир, зарим шувуу болон бусад ховор амьтны төрөл, зүйлийн үнэлгээ, тоо толгой, тархац нутгийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийснээ хэлсэн юм. Үүний үр дүнд ховор амьтдыг цаашид хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бодлогын зөвлөмж боловсруулах, тархац, нөөцийн мэдээллийн санг баяжуулах суурь дата бүрдэх гэнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ