Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Зэвэг, Хадран загасны 600000 ширхэг жарамгайг Чулуут голд тавьжээ



Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр ховор ан амьтан, ургамлыг нутагшуулах, судалгаа хийх, ховор амьтдад идэш, тэжээл тавьж өгөх биотехникийн арга хэмжээг БОАЖГ-аас авч хэрэгжүүлжээ. Энэ жилийн тухайд Архангай аймгийн Чулуут голын сав газарт хэрэгжүүлж буй ховор амьтан шивэр тул загас ба агнуурын төрөл зүйлийн загаснуудыг хамгаалах, өсгөн үржүүлэх "Чулуут тул 2030" төслийн хүрээнд Монголын Ардчилсан Залуучуудын холбоо НҮТББ, ан амьтныг сэргээн нутагшуулах, үржүүлэх туршилт судалгааны мэргэжлийн байгууллагын ихтиологичидЗэвэг, Хадран загасны 600000 ширхэг бие даан амьдрах чадвартай жарамгайнуудыг Чулуут голд тавьжээ.
Мөн ховор, нэн ховор амьтдын тогтвор суурьшилтай байдлыг хангах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор Хашаат, Цэнхэр, Тариат, Хангай, Булган сумын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 6 цэгт биотехникийн арга хэмжээг авч, 720 орчим зэрлэг амьтныг хоол тэжээлээр хангажээ. Хүйтний улирал болсон тул зэрлэг ан амьтныг амны усаар хангах зорилгоор булаг шанд, гол горхины усыг задгайлжээ.
Тариат, Чулуут, Ихтамир, Өгийнуур суманд тарвага нутагшуулах ажлыг байгалийн нөөцийн хамтын менежментийн дөрвөн нөхөрлөлөөр гүйцэтгүүлж, нийт 80 тарвагыг нутагшуулсан байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ