
Олон нийтийн цахим сүлжээнд “Энэ сарын 25-26-нд шилжих шөнө улс орон даяар өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэх мэдээлэл нийтлэгдсэн байна. Энэ мэдээлэл нь үнэн эсэх, талаар Засгийн газрын холбогдох албанынхан "Дээрх мэдээлэл нь худлаа. Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй" гэж тайлбарлалаа.





