Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Азжаргал: Дархан хот нь Улаанбаатарын түгжрэл, стресстэй харьцуулахад суурьшихад хамгийн САЙХАН ГАЗАР


Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус чуулганд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал оролцож аймгийнхаа давуу байдлыг танилцуулж, шилжин ирж амьдрахыг уриаллаа.
Тэрбээр “Дархан-Уул аймаг нь хүн ам, амьдран суурьшихад хамгийн таатай хотоор нэрлэгдсэн. Хувь хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадварын судалгаагаар улсдаа эхний гуравдугаарт эрэмбэлэгддэг. Орлогоо өөрөө төвлөрүүлдэг, түгжрэлгүй хот хэмээн онцолсон юм.
Үнэндээ нийслэл хотын түгжрэлийг бууруулахад, хүн амын төвлөрлийг сааруулахад хамгийн ойр, чихэнд сонсголонтой, биед тааламжтай газар гэвэл Дархан. Хотынхоо нэг захаас нөгөө зах хүртэл 15-25 минутад 1000-2000 төгрөгөөр зорчдог. Холоос ажилдаа явдаг гээд гадуур хооллож мөнгө үрэлгүйгээр бүх ажилтнууд гэртээ тааваараа үдийн цайгаа уух боломжтой тийм л хот. Тийм учраас бид нарын хамгийн том давуу тал энэ хэмээн хэлсэн үгэндээ ч аймгийн Засаг дарга онцолж байлаа.
Мөн харилцаа холбоо, тээвэр ложистикийн бүрэн сүлжээтэй, барилгын материалын үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлсэн аймаг. Улаанбаатар хотын болон барилгын компаниуд барилгын материалын үйлдвэрлэлээ Дархан-Уул аймгаас татан авдаг. Цаашид барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх бүрэн боломжтой бааз суурьтай. Боловсролын салбарын хамран сургах тойргийн хувьд дээд зэргээр хангагдсан, бүх хүүхэд цэцэрлэгт явах боломжтой.
Өнөөдрийн байдлаар дулаан үйлдвэрлэлийнхээ 60 гаруй хувийг, дулаан түгээлтийн 86 хувь, цэвэр усны олборлолтын 15 хувь, бохир ус татан зайлуулах хүчин чадлын 17 хувь, цахилгаан дамжуулах сүлжээний 80 хувийг ашиглаж байна.  Тиймээс Дархан хотыг зорин ирж  бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх, үргэлжлүүлсэн тохиолдолд бидэнд дэд бүтцийн бүрэн чадамж, бүрэн боломж байна гэв.
Харин шилжин ирж буй иргэдэд амины хэрэгцээнд зориулан олгодог 0.7 га газрыг олгохгүй гэв. Бидэнд ийм боломж байхгүй, газар нутаг багатай аймаг. 2014 оноос хойш Дархан хотын гэр хороолол тэлж томроогүй, шинээр газар олголт хийгдээгүй. Тиймээс гэр хорооллыг цаашид хөгжүүлэхгүй, барилгажуулах, орон сууцжуулж орчин үеийн хот болон хөгжих зорилт дэвшүүлсэн. Иймд бид бусад аймгууд шиг шилжин ирж буй иргэдэд газар олголт амлахгүй гэдгийг мэдэгдлээ.
Харин иргэдийн амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс  орон сууцны “Залуус хороолол” байгуулахаар төлөвлөж байна. Залуус хороолол төсөлд бизнес эрхлэгч, ААНБ, иргэдийг оролцохыг уриалж байлаа. 8000-10000 айлын орон сууц барихаар төлөвлөж ИТХ-аар батлуулсан. Чанартай, хямд өртөгтэй, орлогод нийцсэн орон сууцыг барьж, одоо байгаа иргэд болон шинээр суурьших иргэдэд олгох нөхцөлийг эрэлхийлж байна гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Хөдөөгийн сэргэлт” чуулганы индрээс хэлсэн үгэндээ онцлов.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ