Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Польш улс Дархан хотод өргөмжит консултай болох талаар санал солилцлоо


Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко өнөөдөр Дархан хотод ажиллалаа.
Тэрээр аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга“60 жилийн түүхтэй Дархан” хотыг ах дүү зургаан улсын тусламжтай бүтээн босгосон. Үүний нэг нь Польш улс юм. Эртнээс ах,дүүгийн найрамдалт харилцаатай Польш улсын ард иргэдэд Найрамдлын Дархан хотынхоо ард иргэдийн өмнөөс талархаж явдгаа илэрхийлсэн юм.

Уулзалтын гол зорилго нь Польш улсын өргөмжит консулын газрыг Дархан-Уул аймагт байгуулах тухай асуудлаар талууд харилцан саналсолилцлоо. Элчин сайд Кшиштоф Бойко хэлэхдээ: Дархан хот нь Польш улсаас болон Европын орнуудаас Монгол Улс руу ирж буй ачаа, тээвэр дамжин өнгөрдөг нийслэлийнхээ дараа ордог томоохон хотын нэг. Ачаа, тээвэр, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн гол нутаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой бүс. Тийм учраас Польш улс Дархан хотод өргөмжит консултай болох саналыг дэвшүүлж, аймгийн удирдлагатай санал солилцлоо. Өргөмжит консул байгуулахыг дэмжсэн тохиолдолд түүнд тохирох иргэн нь Дархан-Уул аймагтаа нэр хүндтэй, эдийн засаг, ашиг сонирхлын зөрчилгүй, заавал польш хэлтэй байх албагүй англи хэлтэй байж болно гэдгийг онцолсон юм.
Аймгийн Засаг дарга Б.Азжаргал дээрх саналыг таатай хүлээн авч судалгаа хийх, Гадаад харилцааны яам болон бусад холбогдох байгууллагуудтай уулзаж ярилцсаны эцэст эргэн хариу мэдэгдье гэв. Өргөмжит консулын газрыг манай аймагт байгуулснаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, тээвэрлэх, олон улсын ачаа тээвэрт эерэгээр нөлөөлөх, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Мөн бидний зүгээс татгалзах зүйлгүй, гол нь холбогдох газруудтай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ гэв.

Мөн энэ оны 5 дугаар сард Дархан-Уул аймагт болох Европын холбооны орнуудын их, дээд сургуулийн өдөрлөгийг зохион байгуулахтай холбогдуулан Польш улсын их дээд сургуулиудыг оролцуулан хамтран ажиллахыг аймгийн Засаг дарга хүслээ. Польш улсад 300 гаруй их, дээд сургууль байдаг. Одоогоор МУИС Варшав хотын их сургуультай хамтын ажиллагаатай, одоо АШУҮИС Польшийн өмнө зүгт байдаг Анагаах ухааны сургуультай хамтын ажиллагааг эхлүүлж байгаа ажээ. Түүнчлэн Польш улсын Ерөнхийлөгч ирэх зургаадугаар сард Монгол Улсад айлчлах бөгөөд тус айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны чиглэлүүд улам өргөжих болно гэдгийг Элчин сайд Кшиштоф Бойко дурдсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ