Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бүгд Найрамдах Беларусь Улсын элчин сайд Булган аймагт айлчилж байна


Бүгд Найрамдах Беларусь Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик Булган аймагт айлчилж байна. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт тус аймгийн ойн санг эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах, орон нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлээр оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар тусгасан байна. Бүгд Найрамдах Беларусь Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик тус аймгийн удирдлага, хэлтэс агентлагийн дарга нартай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Аймгийн хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан газар тариалан үйлдвэрлэл, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал тавьлаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ