Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Элчин сайдын яамны ажлын баг Баянхонгорт ажиллаж байна


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческигээр ахлуулсан  элчин сайдын яамны ажлын баг Баянхонгор аймагт энэ сарын 26-30-ны өдрүүдэд  ажиллаж байна.
Өнөөдөр Элчин сайд Майкл С.Клеческийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд ХАА, МАА-д суурилсан эдийн засагтай орон нутгийн онцлог нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ард иргэдээ эрүүл, ажилтай орлоготой байлгахаар зорьж эхлүүлсэн “Жаргалтай амьдрал” төв, Шинэ суурьшлын бүс зэргээр хийж хэрэгжүүлж буй томоохон ажлын тухайд мэдээлэл хийв. Мөн “Ингэний сүүний үйлдвэр” байгуулах ажил болоод аймаг орон нутгийн  цаашдын хөгжлийн бодлого  төлөвлөлтийн талаар товч танилцуулсан юм.
Аймгийн удирдлагуудын зүгээс АНУ болон Элчин сайдын яамтай харилцан итгэлцэж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа илэрхийлж байв.    
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески энэ сарын 30 хүртэл ажиллах бөгөөд мөн хугацаандаа аймгийн боловсрол, соёлын байгууллагуудаар зочилж, холбогдох газрын удирдлагуудтай уулзалт хийж, АНУ-аас санхүүжүүлж буй “Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” БЭСТ хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, Баян-Овоо, Галуут суманд ажиллах аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ