Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын шинэчлэлийн ажил хийж байгаатай холбогдуулан иргэд нэмэлт галт тэрэг явуулах хүсэлтийг холбогдох газарт санал тавихыг аймгийн Засаг даргад уламжилсан.Тэгвэл энэ сарын 19-нд УБТЗ-ХНН-ийн ерөнхий инженер Сергей Петрович Старцевболон албаны төлөөлөлДархан хотод ажиллаж, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нартай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд талууд урт хугацааны турш найрсаг хамтын ажиллагаатай явж ирснийг онцлоод цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.Дархан-Уул аймаг, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтын ажиллагааныхүрээнд “Миний-Монгол” цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийн төмөр зам”-ыг байгуулж ашиглалтад бүрэн оруулсан нь орон нутагт хэрэгжсэн томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт болсон гэдгийг аймгийн удирдлагууд онцлоод цаашид тодорхой хэдэн асуудлыг шийдвэрлэн, хамтран ажиллахыг хүслээ.
МөнУлаанбаатар Дархан чиглэлийн авто замын ажил дуусталнэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсан. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 21-ний пүрэв гаргаас эхлэнДархан-Улаанбаатарчиглэлд нэмэлт галт тэрэг аялахаар боллоо. Ингэхдээ хуучин цагийн хуваарийн дагуу буюу Улаанбаатар хотоос 8 цаг 50 минутад хөдөлж,Дархан өртөөнд 13 цаг 17 минутад ирэх аж. Харин Дархан өртөөнөөс 14 цаг 07 минутад хөдөлж, Улаанбаатарт 19.00 цагт очих аж. Зам засвараас шалтгаалан автомашин зорчиход хүндрэлтэй байгаа тул ийнхүү иргэдийн эд хөрөнгө, цагийг хэмнэсэн асуудлыг шийдвэрлэж өгсөн иргэд талархалтай байлаа.
Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээндерөнхий боловсролын 18 дугаар сургуульд төмөр замын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрхэрэгжиж байгаа. Төгсөгчдийг чиглэлийнх нь дагуу ОХУ-ын их, дээд сургуульд суралцуулах, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн юм.Үүний хариудУБТЗХНН-ийнзүгээс төгсөгчдийг Улаанбаатар хотын Төмөр замын дээд сургууль, Эрхүүхотын Төмөр замын тээврийн сургуульд суралцуулах боломжтой гэв.Мөн тээвэр логистик, ажилчдын орон сууцыг нэмэгдүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гармын дагуу ногоон байгууламж бий болгох зэрэг орон нутгийн удирдлагуудаас тавьсан олон асуудлыг судлан, боломжтой бүх хувилбараар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.