Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Сурагчдын экологийн мэдлэгийг дээшлүүлж, 1000 мод тарих ажлыг өрнүүлнэ



“Ногоон ирээдүй” төслийн багийнхныг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзан, сурагчдын экологийн мэдлэгийг дээшлүүлэх, 1000 ширхэг мод тарихад хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Төслийг хэрэгжүүлж буй "JCI Монгол" ТББ нь Монгол Улсын 21 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 21 мянган сурагч, мөн орон нутгийн элэгний өвчлөлтэй иргэдэд чиглэсэн сэтгэлзүйн эрүүл мэндийн төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, Баянхонгор аймагт /2023.03.02/ сургалт, мэдээлэл, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

“Оюуны элч - Mind Update” төслийн хүрээнд аймгийн хэмжээний ерөнхий боловсролын дунд сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын мэргэжил сонголт, өсвөр насны хүүхдүүдийн харилцаа, хандлага, сэтгэлгээний өөрчлөлт сэдвээр хувь хүний хөгжлийн цуврал лекц, сургалтуудыг үнэ төлбөргүй сурагчдад хүргэх аж. Харин “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд эко орчин бүрдүүлж, хүүхэд сурагчдыг байгаль дэлхийгээ хайрлах, эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд ахлах ангийн сурагчдад сургалт хийж, эргэх холбоогоор тус аймагт 1000 ширхэг модны суулгац бэлэглэн, тариалахад хамтран ажиллана. 

Мөн  “Бид ижил”, “Амьдрал бэлэг” төслийн хүрээнд элэгний B, D вирустэй болон вирусний шалтгаант хатуурал, элэгний хорт хавдартай иргэдэд энэхүү өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сэтгэлзүйн талаас хэрхэн даван туулах эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ташрамд дуулгахад, Төслийг хэрэгжүүлж буй "JCI Монгол" ТББ нь 16 салбар байгууллагын нийт 1200 гаруй гишүүн, сенаторуудтайгаар нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх, хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилготой үйл ажиллагааг явуулдаг байна.
Нийгмийн сайн сайхны төлөө экологийн боловсрол олгох “Ногоон ирээдүй” төсөл, тэгш боломжийг бүрдүүлэх “Бид ижил” төсөл, оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой “Оюуны Элч-Mind update” төслийг тус тус хэрэгжүүлж, 2023 онд иргэдийг элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж эмчлүүлэх зорилгоор “Амьдрал бэлэг” төслийг эхлүүлээд байгаа аж. 




скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ