Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Үнэт цаасны данс нээлгэх иргэдийн тоо нэмэгдэж байна



УИХ-аас Эрдэнэс тавантолгойн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх ажлын хүрээнд 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулахыг Засгийн газарт даалгасан.
Энэхүү мэдээллийн дагуу иргэд 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэж байна. Энэ тухай Гүүдсек ҮЦК-ийн Дундговь дахь салбарын эрхлэгч О.Алтангэрэлээс тодрууллаа.

-УИХ-аас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд Эрдэнэс тавантолгойн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан иргэд хүүхдүүдэд данс нээлгэж байна уу? Сайнцагаанаас бусад суманд байгаа иргэд дансаа яаж нээлгэх вэ?
-Нээлгэж байгаа, энэ оны 1 дүгээр сарын дунд үеэс хойш идэвхжиж байна. Манай компанийн хувьд аймагт салбартай, хоёр хүн тогтмол ажиллаж, иргэдэд үйлчилж байна. Харин хөдөөний 14 суманд гэрээт ажилтантай. Тэр хүмүүс сум сумандаа урьдчилж данс нээлгэх иргэдэд үйлчилгээгээ үзүүлж байна.
Түүнээс гаднаgoodsec.mnсайтаар ороод “бүртгүүлэх” гэсэн цэсийг сонгож, дансаа хаанаас ч нээх боломжтой.

-Танай компани хэдэн аймагт үйл ажиллагаагаа явуулдаг вэ, хэзээнээс Дундговьд ажиллаж байна?
-Манай компани 2008 онд байгуулагдсан. 13 аймагт салбартайгаар хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг үзүүлж байна. Улаанбаатарт төв салбартаа мөн үйлчилдэг.
Манай аймагт 2019 онд салбараа нээснээс хойш одоо 5000 гаруй үйлчлүүлэгчтэй болсон. Энэ нь аймгийн нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж байна. Энэ бол манай салбар дээр болон сумдын төлөөлөгчдөөр дамжуулан дансаа нээсэн үйлчлүүлэгчдийн тоо шүү дээ. Түүнээс гадна үнэт цаасны дансаа цахимаар нээсэн хүмүүс бас олон байгаа.
Ер нь манай компанийн хувьд аймагтаа тогтмол үйл ажиллагаатай, хөдөөгийн сумдад төлөөлөгчтэй, цахимжсан гэдгээрээ давуу талтай. Данс нээх, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох, IPO, хувьцаа худалдаж авах, зарах бүх үйлчилгээг цахимаар авч болно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үнэт цаасны дансаар нэвтэрч ороод арилжаа хийх бүрэн боломжтой гэсэн үг.

- Данс нээлгэхийн тулд ямар мэдээлэл хэрэгтэй вэ?
-Үнэт цаасны дансаа нээлгэхийн тулд тухайн хүний регистрийн дугаар, утасны дугаар, банкны харилцах дансны дугаар хэрэгтэй байдаг. Хүүхдүүдэд данс нээлгэхдээ эцэг, эх нь өөрсдийнхөө дансыг холбуулна гэж ойлгоод байна. Хэрэв ноогдол ашиг авахаар бол банкны дансны нэр зөрчихөөр мөнгө шилжих боломжгүй. Тиймээс зайлшгүй хүүхдийн өөрийнх нь нэр дээр байгаа дансыг холбуулах нь зүйтэй.
Иргэдийн хувьд Үнэт цаасны компаниудаас сонгоод аль ч компани дээр дансаа нээлгэж болно. Гэхдээ орон нутагтаа салбартай, эргээд ямар нэг шийдвэрлэх асуудал гарахад холбогдоод шийдүүлчих боломжтой, өөртөө ойр гэсэн компанийг сонгож үйлчлүүлэх нь зөв юм. Яагаад гэвэл манай салбар дээр өөр ҮЦК-д данс нээсэн мөртлөө үйлчилгээ авч чадахгүй байгаа олон иргэн ханддаг. Тиймээс үүнийг анхаарах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ