Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оросын гадаад валютын өрийг рублиэр төлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин еврогоор гаргасан бондыг төлөх шинэ түр журмын тухай зарлигт гарын үсэг зуржээ. Баримт бичгийг хууль, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна. Энэхүү баримт бичгийн дагуу Орос улс гадаад валютын өрөө рублиэр төлөх боломжтой болно.

“ОХУ үнэт цаасны хадгаламж эзэмшигч гадаадын этгээдийн нэр дээр (түүний бие төлөөлөгчийг биечлэн байлцуулахгүйгээр) «И» ангиллын рублийн данс нээлгэх тухай хүсэлтийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн газар болох банк бус зээлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж баримт бичигт дурджээ. 

Тогтоолд дурдсанаар, хэрэв гадаад валютаар хүлээсэн үүргийн дүнтэй тэнцэх хэмжээний рублиэр төлсөн бөгөөд ОХУ-ын дотоод валютын зах зээл дээрх гадаад валютын ханшаар тооцсон бол евро бондоор хүлээсэн үүргийг биелүүлсэн гэж үзнэ. Энэхүү дансны ашиг хүртэгч нь еврогоор гаргасан бондыг эзэмшигчид байх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн шинэ схемийн дагуу еврогоор гаргасан бондын төлбөрийг хийх банкуудыг 10 хоногийн дотор тодорхойлж, техникийн асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газар, Сангийн яамдаа даалгажээ.

 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ