Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Бага-Ар гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км, Ө- 51°03’36.0″ У-100°00’00.0″/ өнөөдөр буюу 16-ны өдрийн 06:25 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:32 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.