Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд, Дорнод аймгуудад газар хөдлөлт болжээ


Өчигдөр буюу \2020.09.20\нд  Дорнод  болон Ховд аймгийн зарим бүс нутагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 
Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 232 км-т, Ө-46027’00”, У-11506’36”/ энэ сарын 20-ны өдрийн 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 16:37 цагт ООГХ-ээс хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Б.Ариунтуяагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байна.
Мөн Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 400 км-т, Ө-4502’24”, У-92037’42”/ өчигдөр 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:42 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Д.Баатарсүрэнгээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ