Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгор аймагт болсон газар хөдлөлт малчдад хүчтэй мэдрэгджээ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн багийн “Тариатын нуур” гэдэг газар урьд шөнө буюу 18-ны 00:19 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 00:29 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын удирдлагууд, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга нараас тодруулахад сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй байна. Харин тухайн газарт нутагладаг малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн гэжээ. Гэхдээ учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
Газар хөдлөлт аймгийн төвөөс урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, Ө-44°54’36.0″, У-99°33’36.0″ бүсэд болжээ.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ