Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр, Хужирт сумын ундны усны нөөцийг тогтоож байна



Аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас Арвайхээр, Хужирт сумын төвийн газрын доорх усны нөөцийг тогтоохоор ажиллаж байна. Улс, орон нутгийн төсвийн 900 гаруй сая төгрөгийн өртгөөр уг ажлыг гүйцэтгэж байгаа аж. Хужирт сумын төвийн хүн амын усан хангамжийн эх үүсвэрийн нөөцийг үнэлэх судалгааны ажлыг “Карст” ХХК гүйцэтгэж,сумын төвийн хүн амын усан хангамжийн эх үүсвэрийн нөөцийг үйлдвэрлэлийн В зэргээр 18.0 л/с буюу 1555.2 м3 хоногоор тогтоогдсон байна.

Хайрхандулаан сумын хүн амын ундны усны нөөцийг тогтоох ажлын тусгай зөвшөөрлийг “Цагаан зуун”аваад байгаа бол Арвайхээр сумын төвийн газрын доорх усны эрэл хайгуулын ажлыг 2023 онд хийлгэхээр БОАЖЯ, Усны газарт санал хүргүүлээд байгаа аж. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дээрх сумдын газар доорх усны нөөцийг тогтоож, ундны усны баталгаат эх үүсвэрээр хангах зорилтыг тусгасан байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ