Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-өлгий аймгийн ундны усны чанарт шинжилгээ, судалгаа хийгдэж байна


Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Х.Арман нар  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ҮТСГ-ны мэргэжилтэн Б.Наранбатаар ахлуулсан ажлын хэсгийг зургадугаар сарын 30-нд хүлээн авч уулзжээ.
     Тус аймагт усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хүн амын унд ахуйн усны чанарт тавих хяналтыг сайжруулж, ундны усны стандартын шаардлага хангасан усаар хүн амыг хангах зорилгоор Зохицуулах зөвлөлөөс  “Монгол Улсын Ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.
       Энэхүү төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хооронд байгуулсан 
     Мөн аймгийн төв болон сум, суурин газрын хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийн усны чанарын судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэн катологи боловсруулах, үүний үндсэн дээр усны чанарыг сайжруулах технологийн зөвлөмж гарган хүн амын баталгаат ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байна.
         Түүнчлэн ажлын хэсэг иргэдэд усны талаарх ерөнхий ойлголт, усны найрлага, байгалийн усны шинж чанар, усны ач холбогдол, ундны усны чанар, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл болон хийгдэж буй шинжилгээ, судалгааны талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж ажиллах юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ