Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Өмнөх онтой харьцуулахад төрөлт буурчээ


Сэлэнгэ аймгийн Нийгэм эдийн засгийн 11 дүгээр сарын үзүүлэлтээс харахад аймгийн хэмжээнд нийт 1218 эх амаржиж, 1223 хүүхэд шинээр төржээ.  Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс амаржсан эх 294-өөр, төрсөн хүүхэд 297-оор тус тус буурсан байна. Төрөлтийг насны бүтцээр нь үзвэл 30-34 насны 332, 25-29 насны 319, 20-24 насны 270, 35-39 насны 194, 40-44 насны 54, 45-49 насны 3 эх амаржсан байна. Нийт төрсөн эмэгтэйчүүдийн 46 нь 20 хүртэлх насны эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.
Түүнчлэн аймгийн хэмжээнд нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 12, 1-5 хүртэлх насны хүүхдийн 8 эндэгдэл гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5-аар буурч, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2-оор нэмэгджээ.
Нас барсан хүний тоо 469 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 66-аар буурсан байна. Нас барагсдын 302 нь эрэгтэйчүүд, 167 нь эмэгтэйчүүд байна. Нийт нас баралтыг шалтгаанаар авч үзвэл 183 нь зүрх судасны тогтолцооны өвчин, 113 нь хорт хавдар, 75 нь осол гэмтэл, 28 нь хоол боловсруулах тогтолцооны, 27 нь амьсгалын тогтолцооны, 43 нь бусад өвчин эзэлж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ