Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Оны эхний 6 сард 640 ээж төрсөн нь өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна

Аймгийн эмнэлгийн байгууллагууд оны эхний 6 сард 551 ор, амбулаторийн 101 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 173.5 мянган хүнд амбулаторийн үзлэг хийжээ. Үүний 51.5 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 11.5 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байна.
Мөн оны эхний 5 сард 640 эх төрж ,641 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеээс 250 (28.0%) хүүхдээр буурсан байна. Энэ хугацаанд хүн амын нас баралт 240 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 (20.6%) тохиолдлоор  өссөн тухай мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл гараагүй. Харин 1-5 насны хүүхдийн эндэгдэл 2, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 9 гарчээ. Вакцинжуулалтанд хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 97.9 хувийг бүрэн хамруулсан ба Ихтамир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Жаргалант, Эрдэнэмандал, Батцэнгэл, Эрдэнэбулган, Цахир сумдаас бусад сумд 100.0 хувь хамруулжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ