2020 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймгийн нийт суурин хүн амын 47.1 хувь нь буюу 51058 нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна.
Эдгээрийн 39.5 хувь нь эрэгтэй, 60.5 хувь нь эмэгтэй хүүхдүүд байна. Энэ хүүхдүүдийн 1.2 хувь нь ихэр, 36.1 хувь нь сургуулийн сурагч, 15.3 хувь нь цэцэрлэгийн насных байгаа аж. Харин нийт хүүхдийн 2.4 хувь нь хагас өнчин, 0.3 хувь нь бүтэн өнчин, 0.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна.