Энэ долоо хоногийн Мягмар гараг /2022.11.22/-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод Бүгд Найрамдах Польш улсын Өргөмжит консулын газар нээгджээ. Нээлтийн ажиллагаанд Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон Орхон аймаг дахь Польшийн өргөмжит консул О.Хулан болон бусад албаны бусад хүмүүс оролцсон байна.