Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Элчин сайд Кшиштоф Збигнев Бойко Архангай аймагт айлчлав


Бүгд найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Збигнев Бойкогийн албан айлчлал аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтаар эхэллээ.  Польш Улс Монгол Улстай гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлж байгаа энэ үед хөдөө аж ахуй, аялал жуулчлалын бүс нутаг болсон Архангай аймагтай хамтран ажиллах боломжуудын талаар уулзалтын сэдэв зонхиллоо.
Эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болсон Бүгд найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын албан айлчлалд аймгийн Засаг дарга М.Батжаргал талархлаа илэрхийлж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрөөсөө танилцууллаа.
Польш Улсын газар нутгийн 20 хувийг ой мод эзэлдэг. Польш Улсын өрхийн тэргүүн бүр байшингаа тойруулан мод тарьдаг уламжлал тогтсон талаар Элчин сайд З.Бойко өгүүлж байлаа.
"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Архангай аймаг 20 сая модыг 2030 он хүртэл үе шаттай тарих хариуцлагын гэрээтэй. Энэ хүрээнд тодорхой ажлууд хамтран хэрэгжүүлэх эхний саналууд уулзалтаас гарлаа.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд Кшиштоф Збигнев Бойко аймгийн Засаг дарга М.Батжаргалд энэ сарын 31-нд болох Польш Улсын Үндсэн хуулийн өдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцох албан ёсны санал тавьжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ