Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл далай үүссэн тухай домог


Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй байгаагүй үед үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан юмсанж. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Энэ хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий хэмээн нэрлэдэг байжээ.
Диваажингийн хөндийд нэгэн удаа хар муу санаатай харийн нэгэн тэнүүлч эр иржээ. Тэнүүлч эр диваажингийн хөндийн зон олон амар амгалан, эв найртай, баясал цэнгэлтэй амьдарч байгаад атаархан нутаг нугын ахан дүүсийн дунд хорон муу үгээр хов жив түгээж саахалт айл, садан төрлийн дунд ч яс хаяж турхирчээ. Үүнээс үүдэн нутгийн зон олны дунд эв найр эвдэрч, хэрүүл маргаан дэгдэж аллага, таллага, дээрэмдлэг үүсэж эхэлжээ.
Энэ бүхнийг мөнх тэнгэр харж харамсан цөхөрч хүн ардад эвтэй найртай байхыг сануулсаар байсан авч хүмүүс үл тоон хэрүүл хагарал, атаа жөтөө туйлдаа хүрч тэсэхүйеэ бэрх болжээ. Мөнх тэнгэр хүлцэн тэвчиж байсан авч удаан тэвчихийн аргагүй болсноос гэнэт хилэгнэж аянга цахилгаан буулган уул хад нураан газар дэлхийг хөрвүүлснээс диваажингийн хөндий тэр аяараа хагаран ан цав гарч газрын гүнээс буцламхай ус оргилон хөндий тэр чигтээ усанд автан амьтан хүн амар жимэр амьдрахын аргагүй болжээ. Диваажингийн хөндийгөөс амь зулбан ууланд гарч арай ядан амьд үлдсэн ард олон өлсгөлөн зовлон нүүрлэх аюулд нэрвэгджээ.
Хүн ард ядуурал, хоосрол, өвчин зовлонгоос гэтэлгэж өгөхийг мөнх тэнгэрээс хүсэж мөргөн залбирч, тахил мандал өргөн гуйжээ. Мөнх тэнгэр хүмүүсийг зовлон зүдгүүрээс ангижруулахыг таалж тэнгэрээс асар том чулуу буулгаж тэр нь усны голд байсан ангал нүхийг яг онож тагласан ажээ. Төдөлгүй буцламхай ус хөрч цэнгэг нуур тогтжээ. Нуурын голд арал болон тогтсон чулууг тэнгэрээс мандал тахилга өргөж ирүүлсэн учраас “Мандал” уул хэмээн нэрлэсэн ажээ. Мандал уул нуурын дунд байрласан учраас хожим нь “Далайн хүү”, “Модон хүй” хэмээн нэрлэх болсон ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ