Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төвдийн ойролцоо хил дээр Хятад, Энэтхэгийн цэргүүд нударга зөрүүлжээ

Төвдийн ойролцоох өндөр уулын хилийн гарам дээр Хятад, Энэтхэгийн хэд хэдэн цэрэг оролцсон зодоон болсон тухай Энэтхэгийн арми Ням гарагт мэдээлжээ. Хоёр улс 1962 онд Энэтхэгийн зүүн хойд Аруначал Прадеш мужийн нутагт дайтсанаасаа хойш байнгын хилийн маргаантай байгаа юм. “Хоёр талын цэргүүд маргалдаж, мөргөлдөөн үүсгэснээс цөөн тооны цэрэг хөнгөн шархдсан байна. Эхлээд чулуу нүүлгэлцэж, дараа нь гар зөрүүлсний эцэст маргаан өндөрлөжээ” гэж Энэтхэгийн армийн зүүн тойргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Мандеп Худа өчигдөр мэдэгджээ. Хамгийн сүүлд 2017 онд Энэтхэгийн баруун хойд Ладак мужийн хил дээр хоёр талын цэргүүд бага хэмжээний мөргөлдөөн үүсгэж байв. Тухайн онд Бутаны Доклам мужийн нутагт ойр хил дээр Хятадын цэргүүд авто замын ажил эхлүүлснийг зогсоохоор Энэтхэгийн тал цэрэг илгээж байжээ. 
Хилийн мөргөлдөөн гарахын өмнөх өдөр буюу Бямба гарагт Балба улс маргаантай газар нутагт авто замын төсөл эхлүүлсэн Энэтхэг улсын эсрэг мэдэгдэл гаргасан юм. Баасан гарагт Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Ражнат Сингх хоёр улсын дунд маргаантай байдаг Кайлаш-Мансароварын нутагт 80 км авто зам тавих төслийн нээлтийн ажиллагаанд оролцжээ. Кайлаш Мансаровар нь Энэтхэг, Балба, Төвд гурвын хилийн уулзварт оршдог стратегийн хувьд чухал ач холбогдолтой газар нутаг юм. Энд Хинду шашны ариун газар байдаг. 1962 онд Энэтхэг-Хятадын хооронд богино хугацаанд үргэлжилсэн дайны дараа энэхүү газар нутаг Энэтхэгийн хяналтад шилжсэн юм. Харин Балба улсын засгийн газар Кайлаш-Мансароварыг өөрийн газар нутаг гэж үздэг. 2015 онд Балбын засгийн газар өөрийг нь оролцуулалгүйгээр Энэтхэг, Хятад улсууд хилийн маргаанаа шийдсэнийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байв.  
Р.Төмөр 
Эх сурвалж: Associated Press
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ