Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТӨВ: Заамар суманд 142 га талбайд нөхөн сэргээлт хийжээ



Төв аймгийн Заамар суманд эвдэрч орхигдсон 142 га талбайд 18 аж ахуй нэгж хамтран техникийн нөхөн сэргээлт хийж 10 дугаар сарын 5-ны өдөр орон нутагт хүлээлгэн өглөө. Тус талбайг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж хамтран нөхөн сэргээсэн байна.

Уг ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ийнхүү хэрэгжүүлж байгаа ажээ.  Заамар сумын хэмжээнд нийт 122 тусгай зөвшөөрөл бүхий 140 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ