Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!


Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах таны харж байгаа энэ барилга бол "Global residence" нэртэй орон сууцны хотхон. Харин газрын зөвшөөрөл нь "Аялал жуулчлалын цогцолбор, сургалтын төв" гэсэн зориулалтаар гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт орон сууц барих зөвшөөрөл олгодоггүй. Гэсэн ч аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний зориулалтаар зураг төслөө батлуулаад өдгөө 20 давхар 98 айлын орон сууц баригджээ. Та бидний бурхантай хөшөөний хажуууханд ч гэсэн мөн л ийм жишгээр барилга баригдсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах “Upper House residence” ч гэсэн мөн л аялал жуулчлалын зориулалтаар газраа аваад орон сууц болсон. Одоо ашиглалтад оруулаад өндөр зэрэглэлийн орон сууцаа иргэдэд худалдаалаад эхэлжээ.   Хэдийгээр тус барилгуудыг улсын комисс хүлээж авсан ч оршин суугчид нь байрны ордер буюу Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй байгаа. Учир нь тус барилга орон сууцны зориулалттай бус “Аялал жуулчлалын цогцолбор” барих зөвшөөрөлтэй байгаатай холбоотой. Тиймээс газрын зөвшөөрлийг өөрчлөх хүртэл иргэд байрны гэрчилгээгээ авах боломжгүй. Барилгыг барьсан Бату констракшн нэг бол газрын зориулалтыг өөрчилж, орон сууц болгохгүй л бол тус байрны оршин суугчид хэзээ ч гэрчилгээгээ авч чадахгүй. Хамгийн ноцтой нь дээрх “хууль бус” хоёр орон сууцны барилгын ард МАН-ын нөлөө бүхий эрхэм, хүүтэйгээ хамт байгаа гэх мэдээлэл бий. Тэд эрх мэдэл, албан тушаал, танил талаа ашиглан ийнхүү орон сууц барьж түрийвчээ түнтийлгээд амжсан аж. Тэгвэл газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд хяналт шалгалт хийх эрх нь МХЕГ-т, АТГ-т хандах эрх нь БОАЖ-ийн сайдад бий.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ