Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд шөнийн шумбалт хийлээ



Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Хөвсгөл нуурт “Гүний усны шумбалтын сургалт, дадлага”-ыг энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Энэ үеэр алба хаагчид хамтран 10-25 метрийн гүнд 30 цагийн 100 гаруй удаагийн шумбалт хийж, туршлага солилцсон байна.Мөн алба хаагчид үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд шөнийн шумбалтын дадлага хийж мэргэжлийн ур чадвараа бататгасан нь онцлог болсон байна.

Сургалт танхим болон дадлага гэсэн хоёр төрлөөр явагдаж, ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдлаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ