Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

​Ховдод тарваган тахлын тохиолдол батлагдаж, хавьтал болсон 11 хүнийг тусгаарлажээ



Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэх дуудлага 2022 оны есдүгээр сарын 11-ний өдөр ирүүлжээ. Үүний дагуу Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг Цэцэг суманд очиж, голомтод ажиллаж байна. 
Өвчтөн Г-ийн булчирхайн шүүдэст тавьсан тестээр эерэг хариу гарсан. Улмаар иргэн Г-ийн булчирхайн шүүдэс, шулуун гэдэсний арчдас, цэр, цус, хөөмийн арчдас зэрэг сорьцыг авч, Зоонозын өвчин судлалын төвийн лабораторит нян судлалын шинжилгээ хийж  2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 22:00 цагт фагний ургалтыг харахад тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн фагт өртсөн тул  тухайн өвчтөн нь тарваган тахлаар өвчилсөн болох нь  батлагдсан байна.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хавьтлын 11 хүнээс илэрсэн тарваган тахал өвчний шинж тэмдэг байхгүй, гэрийн тусгаарлалтад шилжүүлж урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулан ажиллаж байна.  
Цэцэг сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Одоогоор сумын орох, гарах 4 цэгт байнгын хяналтын цэг (пост) гаргасан аж.   
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ