Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 10 дугаар сард нээнэ


Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто зам тавих 2 болон 4 дүгээр багц хэсгийн ажил үргэлжилж байна. Тухайн чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилтай Сангийн сайд танилцаж, холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өгсөн байна. 
Дөрвөн эгнээ хоёр урсгал бүхий нийт 204км бүхий хатуу хучилттай авто зам тавих ажил хийгдэж байна. Замын хоёрдугаар багц болох Төв аймгын, Хар моддын даваанаас Урьхан хүртэлх авто замын хөдөлгөөнийг ирэх аравдугаар сараас эхлэн нээх боломжтой гэж мэдээллээ. Харин замын дөрөвдүгээр багц ажилд хамаарах Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Сүмбэрийн уулзвараас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндий чиглэлийн 45 км замыг хатуу хучилттай авто зам тавих ажил үргэлжилж байна. Тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 10 дугаар сард багтаан нээж эхлэх боломжтой гэсэн тайлбарыг гүйцэтгэгчид өгч байна.
Сангийн сайд: Б.Жавхлан: "Замыг нэг талаас засаж эхэлбэл энэ намартаа багтахааргүй байсан. Харин хоёр талаас нь буюу Улаанбаатар болон Дархан аймгаас 2 талаас нь хөөж зам тавьж байгаа учраас энэ намартаа багтаж ашиглалтанд орох боломжтой гэж харж байна. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлд тавигдах замын ажлын санхүүжилт ямар нэг байдлаар саатаагүй" гэлээ.
харин сүүлийн өдрүүдэд цементийн хомсдолтой холбоотойгоор ажил удаашрах нөхцөл үүсчээ.
Г.Бүжинлхам
http://hardnews.mn/26581/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ