Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн авто замыг наймдугаар сард ашиглалтад өгнө



Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Цагааннуур-Улаан байшинт чиглэлийн 25,8 км хатуу хучилттай авто замын барилгын ажилтай танилцлаа. Тус зам нь Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын үргэлжлэл юм. Замын энэ хэсгийн барилгын ажил нь тендерийн маргааны улмаас хойшлогдоод өнгөрсөн жилээс ажил нь жигдэрсэн.

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн авто зам ашиглалтад орсноор БНХАУ-тай хил залгаа байрлах Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хиллэдэг Цагааннуурын хилийн боомт хүртэлх 745.8 км урттай баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын ажил бүрэн дуусна. Мөн Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн коридор 4“а” чиглэлийн авто замын сүлжээтэй холбогдох боломж бүрдэх аж.

Замын тухайн хэсгийн барилгын ажлыг БНХАУ-ын “Лонгжиан Роуд энд Бридж” компани гүйцэтгэж байгаа. Компанийн захирал Зан Чинюгийн танилцуулснаар далангийн дүүргэлт, хучилтаас бусад ажлууд 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг хуваарийн дагуу наймдугаар сарын сүүлээр бүрэн дуусгаж, ажиглалтад өгөх юм.
МОНЦАМЭ.МН 
Ө.НУРБОЛАТ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ