Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Энэ онд боловсролын салбарт 18,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ



Баянхонгор аймгийн боловсролын салбарт 2022 онд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар НБХ-ийн мэргэжилтэн Т.Ганболдоос  тодруулав. Энэ онд тус аймгийн боловсролын салбарт нийт 18,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 төрлийн ажил хэрэгжиж байна.Тодруулбал, улсын төсвийн 18 тэрбум 439,2 төгрөгийн найман ажил,  Орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум 320,8 төгрөгийн зургаан ажил тус тус хэрэгжиж буй юм. Үүнээс онцлоход, энэ онд улсын төсвийн 1 тэрбум 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гурванбулаг сумын 160 хүүхдийн сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авах аж.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, стандартын шаардлага хангасан  орчин үеийн ариун цэврийн  байгууламжтай болгох зорилтыг хэрэгжүүлэхээр Бөмбөгөр, Заг сумын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, цэцэрлэгийн барилга,  Баянбулаг сумын цэцэрлэгийн барилга, Баян-Өндөр сумын сургуулийн хичээлийн болон дотуур байрны барилгад ариун цэврийн байгууламж барьж байна. “Модерн хас” ХХК  гэрээгээр гүйцэтгэж буй тус ажлын явц 80 гаруй хувьтай болжээ.
Дараагийн ээлжинд Гурванбулаг, Богд, Хүрээмарал сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг хамруулснаар 2022 онд 7 сумын 15 барилга зориулалтын стандартын ариун цэврийн байгууламжтай болно.

Мөн “Малчдын хүүхдийнболовсролыг дэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийг аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгаснаар Өлзийт, Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Гэгээн сумади, Согоо сейкео сургуульдмэдээллийн технологийн иж бүрэн“Дижитал танхим”-ыг хүлээлгэн өгч ашиглалтад орууллаа.
Сургалтын цахим платформыг хөгжүүлэх, цахим контент бэлтгэх, хүүхдийг зайнаас үл хамааран суралцахбагшийг хөгжүүлэх орчин үеийн дэвшилтэт технологибүхийтус ажлыг улсын төсвийн 642 сая төгрөгөөр “Санко маркетинг Монголиа” ХХК гүйцэтгэжээ.

Бууцагаан сумын 320 хүүхдийн сургуулийн хичээлийн байрны өргөтгөл, Жаргалант, Баян-Овоо сумын сургуулийн дотуур байрны их засвар, Баянхонгор сумынIVцэцэрлэгийн их засварын гүйцэтгэл 70-100 хувийн  гүйцэтгэлтэй байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд ашиглалтад орохБаянцагаансумынсургуулийн 320, Заг сумынсургуулийн 160 хүүхдийнсуудалтай хичээлийн байр, Баянбулаг, Богд сумын сургуулийн дотуур байрны барилгын ажил 50-80 хувийн гүйцэтгэлтэй он дамжиж, цар тахлын улмаас хил хаагдсан, барилгынматериалын үнэ нэмэгдсэнтэйхолбогдон барилгынажил зогсоод байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ