Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Он дамнасан 29 барилгын ажил үргэлжилж байна


Тус аймаг хот байгуулалт, хүнд ээлтэй амьдрах орчин, барилга угсралт, их засвар, бүтээн байгуулалтын ажилд аймгийн дүнгээр 55.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна. Өнгөрсөн онд хийсэн хөрөнгө оруулалтыг эх үүсвэр тус бүрээр нь авч үзвэл, улсын төсвийн хөрөнгө оруулалт 47.8 тэрбум төгрөг, Салбар яамдын хөрөнгө оруулалт 590 сая төгрөг байна. Харин төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 1.2 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 35 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий шинээр таван барилгын ажил эхэлсэн бөгөөд нийт 28 төсөл он дамжин хэрэгжиж, зургаан барилгад их засварын ажил хийлээ. Энэ онд 16 барилга ашиглалтад орох ёстойгоос хоёр барилга ашиглалтад орж, 29 барилгын ажил үргэлжилж байна. “Ковид-19” цар тахлаас үүдэн материалын үнийн өсөлт, хомсдол, цалингийн нэмэгдэл, ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан ихэнх барилга ашиглалтад орох боломжгүй нөхцөл үүссэн. Гэсэн хэдий ч улсын төсвөөс санхүүжүүлж буй барилга угсралтын ажлуудыг 2022 онд үргэлжлүүлэн хийж байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ