Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багахангай дүүргийн иргэд: Бид өөрөө өөрийгөө л эмчилж байна


Багахангай дүүргийн эмнэлэг иргэдэд үйлчлэхгүй, эмч сувилагч нар нь онош тогтоож чадахгүй байна гэсэн иргэдийн гомдлоор тус хэргийг тодруулан сурвалжиллаа.
8000 орчим хүн амтай тус дүүрэгт дүүргийнх нь эмнэлгээс өөр эрүүл мэндийн төв байхгүй, эмийн сан хомс гэж иргэд хэлж байна. Өвдөхийн эрхэнд эмнэлгээ бараадсан иргэдийн дунд олон сарын турш үзүүлж байгаа ч хотод ирээд дүүргийн эмнэлгээс нь буруу онош тогтоож өгснийг мэдсэн нэгэн байгаа бол “Иргэнд үйлчлэхгүй” гэсэн хатуухан үгийг сонсоод буцсан нэгэн ч байх аж.
Тодруулбал тус дүүргийн иргэн Э долоо хоногийн турш бие нь өвдсөн тул түргэн дуудаж үзүүлсэн. Эмч ирээд нойр булчирхай юм шиг байна гэж оношлоод “Рингер” хийлгэ гэсэн зөвлөгөө өгсөн байна. Өвдөлт нь намдахгүй, аргагүйн эрхэнд эмнэлэг дээр очин дуудлагаар ирж үзсэн эмчдээ хүлээж байгаад ч хамаагүй үзүүлье гэхэд нь “Иргэнд үйлчлэхгүй, таныг үзэхгүй” гэсэн хариу хэлжээ. Тэрбээр “Би одоо ч өвдөлттэй байгаа учир өвчин намдаагч хэрэглэж, хотоос Рингер захиж авчруулан хийлгэж байгаа. Өөрөө өөрийгөө л эмчилж байна даа. Би юуны тулд эрүүл мэндийн даатгал төлж байгаа юм бэ? Иргэд хүн биш үү? Гомдолтой байна. Бидний дуу хоолой зохих газарт нь хүрээсэй гэж хүсэж байна” гэдгийг онцлон хэлж байсан юм.
Энэ оны тавдугаар сараас хойш хатгаа гэсэн оношоор дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч бүрэн эдгэрээгүй тул хот явж, ЭХЭМҮТ-д үзүүлэхэд зүүн талын уушги нь устсан гэх онош сонссон бяцхан охин. Энэ хугацаанд дүүргийн эмнэлгийн эмч нараас хоёр өөр шийдвэрийг хэлж байсан гэх. Дуудлагаар ирж үзсэн эмч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн бол, эмнэлэг дээр очоод үзүүлэхэд “Хэвтэх шаардлагагүй, тав хоног эм уугаад үз” гээд буцаасан байна.
Мөн тус дүүрэгт эм хангамж хомс, шаардлагатай тариа, дусал зэргийг иргэд өөрсдөө хотоос захин авчруулах тохиолдол их гардаг. Сувилагч нар нь дусал залгах, тариа тарихдаа өвчтөний судсыг ололгүй хагалж хөхрүүлэх тохиолдолд ганц биш удаа тохиолдсон. Хэвтэн эмчлүүлэхэд хариуцсан эмч нь орж ирж үздэггүй, өдөрт хоёр удаа тариа хийхээр л сувилагч орж ирдэг.
Энэ мэтчилэн Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол ар араасаа хөвөрсөөр байна. Аргаа барсан иргэд тус эмнэлгийн зүгээс ядаж оношилж чадахгүй бол хэлээд мэддэг газар руу нь цаг алдалгүй явуулдаг байгаасай гэсэн хүсэлт тавьж сууна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ