Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханы замын тендерийг үргэлжлүүлэн шалгаж байна


Дарханы замын асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрөгч өдрүүдэд Дарханы замын тендерийг нарийвчлан шалгахаар АТГ-аас Зам тээврийн яаманд нэгжлэг хийсэн. Тухайлбал, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, албан тушаалтнуудын орон байр, бусад шаардлагатай гэх нийт 30 гаруй объектод нэгжлэг хийжээ. Харин АТГ-аас "Тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгана” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Мөн албан бус мэдээллээр Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан тус яамны  хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг шалгаж буй гэх мэдээлэл байна. Хэрэв АТГ-аас Б.Энх-Амгалан гишүүнийг хууль зөрчсөн гэж үзвэл хэрэг үүсгэх, цаашлаад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах аж.
Эргэн сануулбал, нийт 204.11 км урт энэхүү замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Хийх ажлыг ерөнхийд нь таван багцад хуваасан бөгөөд энэхүү таван багц нь дотроо хоёр хэсэгтэй. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хуучин замыг сэргээн засварлах нэг хэсэг, Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй нэмэлт хоёр эгнээ барих нэг хэсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хоёр хэсэг ажлыг тус бүр нь таван багцад хуваасан гээд нийт арван багц ажил өрнөж байна.
Зөвхөн 2021 онд л гэхэд уг замын асуудлаар Зам тээврийн яамнаас 109 тэрбумын үнийн дүн бүхий тендерийг зарлаж байсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ