Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханы замын асуудлаар Б.Энх-Амгалан хариуцлага хүлээх үү?


АТГ-ынхан таван жил гацсан Дарханы замын тендер шалгаруулалтыг нарийн шалгаж эхэллээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас өчигдөр Зам тээвэр хөгжлийн яаманд нэгжлэг хийж, тус замын тендертэй холбоотой хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаагаа мэдээлэв. Хууль зүйн сайд  ч мөн  “Дарханы замын асуудлыг шалгана, нэг цент ч дутаахгүй зарцуулсан мөнгөний хойноос явна” гэдгээ илэрхийлсэн. Тендерийн шалгаруулалт бүгд ардаа эзэнтэй тул Л.Халтараас эхлээд, Зам тээврийн яамны сайд асан Б.Энх-Амгаланг шалгах бололтой.
Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад оролцсон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгана. Албан бус мэдээллээр Дарханы замын тендерийг хариуцаж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, тус яамны дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор хоёр албан тушаалтны өрөө, гэрт нэгжлэг хийжээ. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн. Товчхон дурдвал анх Засгийн газрын шийдвэр гарч, тухайн үеийн Зам тээврийн сайд Д.Ганбатын үед Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх ажил эхэлж байв. Түүнээс хойш таван ч сайдын нүүр үзэв. Тодруулбал, Дархан-Улаанбаатарын замын ажлын Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар нар хариуцаж байв.
Удтал дуншсан тус замын бүтээн байгуулалт 2023 оны аравдугаар сард нэг мөр дуусч, Монголчууд удаан хүлээсэн дөрвөн эгнээ замаараа зорчино гэж одоогийн сайд, Засгийн газар амлаад буй. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайд Дарханы замын бүтээн байгуулалттай танилцах үеэр Дарханы замыг гацаагчдыг АТГ-аар шалгуулна гэж мэдэгдсэн. Түүний үг биелэлээ олж, тендер зарласан хүмүүсийг шалгаж эхэлсэн нь энэ. Шалтгаан нь “цаасан дээрх компани” сонгон шалгаруулсан дарга, удирдлага, сайд нарыг эхнээс нь шалгаж, хариуцлага тооцно гэсэн.
ТЕНДЕР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БҮХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ШАЛГАНА
Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэн “ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна. Өнөөдөр ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр, бусад шаардлагатай гэх нийт 30 гаруй объектод нэгжлэг хийж байна. Албан тушаалтнуудын нэрсийг хэлэх боломжгүй. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй учир прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг өгөх учиртай. Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт байгаа гэж үзэж байгаа учир нэгжлэг хийж байгаа юм. Тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгана” гэсэн мэдээллийг өгсөн юм.
ДАРХАНЫ ЗАМ 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ БОЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?
Эргэн сануулбал, нийт 204.11 км урт энэхүү замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Хийх ажлыг ерөнхийд нь таван багцад хуваасан бөгөөд энэхүү таван багц нь дотроо хоёр хэсэгтэй. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хуучин замыг сэргээн засварлах нэг хэсэг, Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй нэмэлт хоёр эгнээ барих нэг хэсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хоёр хэсэг ажлыг тус бүр нь таван багцад хуваасан гээд нийт арван багц ажил өрнөж байна. Ийнхүү Засгийн газрын “толгойны өвчин болсон Дарханы замын тендерийг будилаантуулж, "мөнгө идсэн" албан тушаалтны нэрс тун удахгүй хэвлэлээр ил болох биз ээ.
https://news.mn/r/2580289/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ