Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Илон Маск шинэ мэндэлсэн хүүдээ тагнуулын нисэх онгоцны нэрийг оролцуулсан нэр өгчээ

Тесла болон SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск, түүний найз бүсгүй, поп дуучин Граймс нар саяхан хүүтэй болсон билээ. Тэд шинэ мэндэлсэн хүүдээ дуудахад хэцүү, уламжлалт бус нэр өгөхөөр шийдсэнээ зарлажээ. “X Æ A-12” гэсэн сонин нэрийг хүүдээ өгснийг Маск твиттер сүлжээгээр зарласан юм. Дараа нь Граймс нэрний утга учрыг тайлбарлажээ. Түүний бичсэнээр X нь үл мэдэгдэх хувьсагчийн нэр бол Æ нь AI (Artificial Intelligence) буюу хиймэл оюун гэсэн үгний дуудлагын тэмдэглэгээ гэнэ. Харин A-12 нь хүйтэн дайны үед АНУ-ын зэвсэгт хүчинд ашиглаж байсан тагнуулын нисэх онгоцны нэр ажээ.
Ямар ч зэвсэггүй, зөвхөн өндөр хурдтай нисдэг байсан энэхүү агаарын хөлөг нь Маск, Граймс нарт хамгийн их таалагддаг онгоц гэнэ. 1950-аад оны дундуур АНУ-ын тагнуулын төв газар дайсны радарт илэрдэггүй, маш өндөрт маш хурдтайгаар нисдэг онгоц бүтээхээр ажиллаж байжээ. “Archangel” гэсэн кодоор нэрлэгдсэн олон загвар боловсруулсны 12 дахь загвар нь А-12 нэртэй тагнуулын нисэх онгоц болон бүтээгдсэн байна. Секундэд бараг 1,000 метрийн хурдтайгаар 27 км хүртэл өндөрт нисдэг A-12 онгоц 1965 онд ашиглалтад орж байжээ. 
Энэ нь нисгэгчтэй онгоцны хувьд өнөөдрийг хүртэл эвдэгдээгүй хурдны дээд амжилт юм байна. 1967-1968 онд Вьетнамын дайны үеэр зүүн Азид 29 удаагийн нислэг үйлдсэн A-12 удалгүй дараачийн шинэ загвараар солигдож байжээ. Анх уг онгоцыг бүтээхдээ Зөвлөлт Холбоот Улс болон түүний дагуул улсуудыг тагнахад ашиглахаар төлөвлөж байсан ч энэ зорилгоо биелүүлж чадалгүй халаагаа өгсөн юм байна. A-12 онгоцыг Lockheed компанийн үйлдвэрлэсэн хоёр хүний суудалтай SR-71 Blackbird залгамжилж, 1980-аад оны сүүлч хүртэл ашиглагдаж байжээ. 
Э.Сэмүүн 
Эх сурвалж: Business Insider
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ