Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусын улмаас дэлхийн баячуудын хөрөнгө буурчээ


Х.ОЮУНБОЛД
Ухань хотод анх гарсан коронавирус БНХАУ-аас хальж бусад оронд гарснаас дэлхийн хамгийн баян 500 хүнийг 444 сая ам.долларын алдагдалд оруулсан байна. Зөвхөн “Тесла” компанийг байгуулагч Элон Маск есөн сая ам.доллар алджээ. Дэлхийн баячуудын жагсаалтын 25-д нэр нь бичигддэг тэрээр хөрөнгийн биржийн ханш уналтаас энэ хэмжээний хохирлыг амссан дөрөв дэх тэрбумтан болж байгаа аж. Мөн энэ өвчин тархсан нь Доу Жонс үйлдвэрлэлийн индекс 12 хувиар унахад нөлөөлжээ. Ингэснээр дэлхийн нийт хувьцааны үнэ ханшийг бууруулж зургаан тэрбум гаруй ам.долларын хохирол учруулсан байна. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш гарсан таван өдөрт тохиолдсон хамгийн том ханшийн уналт гэж “Блүүмберг” агентлаг мэдээлжээ.
Түүнээс гадна дэлхийн гурван баян хүн “Амазон” компанийн эзэн Жефф Безос, “Майкрософт” компанийн эзэн Билл Гейтс, LVMH группын эзэн Бернард Арнаулт нар бусдаасаа илүү их хохирол амссан байна. Тэдний хөрөнгө 30 сая гаруй ам.доллараар багассан аж. Мөн дэлхийн хөлөг онгоцны том оператор болон олон үндэстний корпорацийн ерөнхийлөгч Мики Арисоны хөрөнгө түүний компани өнгөрсөн долоо хоногоос нэг хөлөг онгоцныхоо жуулчдыг Японд хөл хорионд оруулах шаардлагатай болсноор нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн аж.  “Блүүмберг” агентлагийн эмхэтгэж гаргасан дэлхийн баян хүмүүсийн жагсаалтад багтдаг тэрбумтнуудын 80 хувь нь энэ жил улаан бүсэд оржээ.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ