Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Харийн соёл импортлогчид хаачив…

9115


Дэлхий дахины өмнө шинэ сорилт болж коронавирус хэмээх тахал гэрлийн хурдаар тархаж байна. Энэ өвчний өмнө хэн нэгнийг буруутгах яллах учиргүй юм. Гэвч надад хэлэх үг байна. Өвчний голомт болсон БНХАУ тай манай улс хиллэдэг. Тийм болохоор бид хамгийн ихээр сэрэмжилж, хамгийн ихээр айх учиртай юм. Хэрдээ л сэрэмжилж , хичээж, айж байна. Сар хүрэхгүй хугацааны өмнө хилийн боомтуудыг хэсэгчлэн хаасан.


Гэхдээ экспортын урсгалаа хаагаагүй. Харин одоо нөхцөл байдал энэ мэтээр хурцадсаар байвал Хятад руу гаргадаг нүүрсний экспортоо зогсоох л болно. Ингэвэл яах вэ. Манай төсвийн орлого тасарна. Төрийн албан хаагчдаасаа эхлээд цалингүй болж тэтгэвэр тэтгэмж зогсоно. Мөн валютийн нөөц дуусна. Манай улс өнгөрсөн 30 жилд эдийн засгаараа 87 хувиар Хятадаас хараат болсон.


Бидэнд үйлдвэрлэл байхгүй. Зөвхөн байгалийн баялгаа түүхийгээр зарж амь зогоосоор, бас ардчилал, либериал үзэл ярьж цэцэрхсээр ирсэн. Үр дүн нь энэ. Хэрэв хилээ хаавал экспортлогч биш импортлогч бид нусаа хацартаа наана. Гэлээ гээд үхэл амьдрал шийдэгдэхдээ тулвал хааж л таарна. Нүүрсээ зөвхөн Хятад руу биш Орос руу гаргадаг болгоё бүтэн 10 жил тэмцэв. “ 250 хан км яваад зарчих юмыг 4000 км зөөх гэлээ малнуудаа” гээд орилолдоод байсан. Одоо хар. Ганцхан гарцтай, тэрийгээ хаавал орлого нь тасарч баларах дээрээ тулчихаад шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнэж сууна. Эдийн засгийн хараат байдал гэдэг зөвхөн дайн байлдааны үед илэрдэг юм биш гэдгийг одоо төрийн удирдах албан тушаалд буй түшмэлүүд ойлгож эхэлж байна.


“Хятад руу чиглэсэн ганцхан гарцаар чинь танк орж ирэхгүй оркууд аа “ гээд шоолж байсан эдийн засагчид одоо юу болж байгааг ухаарав уу. Ганцхан халдварт өвчин гараад хилээ хаахад л эдийн засгийн маань амин урсгал тасрах гэж байна !!! Эдийн засгаа 87 хувиар ганцхан улсын хараат болгож 30 жмл ноёрхсоны өр төлөөс энэ. Тэд бас үйлдвэрлэгч бас хөөгөөд, хяхаж хавчаад тараасан.


Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг санаачилсаны 10 жилийн ой мөн тохиож байна. Монголдоо нэмүү өртөг бүтээе ажлын байртай болгоёоо гэтэл “ тэгдэггүй юм аа, нүүрсээ урагшаа гаргавал их орлого олно. Гадаадын хөрөнгө оруулалт зогсох гээд байна… ” гээд л шуурцгаасан. Одоо хар. Нөгөө олон улсын эдийн засагчид хаана байна аа? Гавьяат эдийн засагчид хаана байна? “Хайрт” либериалууд минь хаачив?


Хулгайд алдагдсан байсан Салхитын ордыг нь буцааж аваад хэдэн хөгшдийн тэтгэврийг тэглэх гэхэд “ болохгүй” гээд боож үхэх шахан орой бүр ТВ дэлгэцэнд чихцэлдэж суусан Харвард төгссөн эдийн засагч, улстөр судлаач, хуульч нар хаачив? Тус тусдаа маск хайгаад, нууцхан гурил будаагаа нөөцлөөд явж байгаа биз ээ!!! Маск гэснээс бид өнгөрсөн 30 жилд маскаа ч оёж чадахаа больсоноо сая л анзаарч ойлголоо.


Улсаараа амь нэгтэй, улсаараа үйлдвэрлэгч байхын төлөө, харийн элдэв чамин суртал ухуулагчдад хууртдаггүй байхын төлөө амь нэгтэй хичээх цаг болж гэдгийг одоо ойлгоцгооё!!! Бид нэг улсын хараат байх ёсгүй!!! Бид зөвхөн импортлогч байх ёсгүй!!! Бид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах ёсгүй!!! Бид үйлдвэрлэгч байж, бид эх оронч байж энэ ертөнцөд үлдэх юм шүү монголчуудаа…. хэцүү цаг үе ирэхэд нөгөө эрх чөлөө эдийн засаг “ тунхаглагчид, харийн соёлыг “импортлогчид” бүгд байхгүй байгаа биз!!!


Тэд биш бид эх орноо үүрч гарах юм. Тэд биш бид монгол түмнээ энэрч үлдэх юм… санахтүн!!! Бодохтун!!! Сэрэхтүн!!! Эд хөрөнгө, алт мөнгө алив сайныг нь тэд хуурайлж өвчин зовлон өр өмрөх гаслан бүхнийг бид л туулах юм, тийм учраас хамтдаа байцгаая!!!


Сэтгүүлч Мөнхбаясгалан

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ