Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Вирусийн үед амны хаалт дамлагсад "зоолж"....


"Зуднаар нохой зоолж, зовлон учирсан үед лам баяжина" гэсэн үг бий.  Яг одоогийн цаг үед, нөхцөл зоолоод байгаа "нохой" нь амны хаалт дамлагсад, эм ханган нийлүүлэх байгууллагынхан л болчихоод байна.  Энгийн үед 300 төгрөгийн үнэтэй байдаг амны хаалтыг гадуур 1500-гаар л зарсаар.  Зарим нь түүнээс ч өндөр үнээр зарсан. "Монос"  энгийн үед  2500 төгрөгөөр зардаг N95 маскийг 5700-гоор зарсан баримт нь байж л байна.   "Хүрмэн" эмийн санд шүүлтүүртэй амны хаалт 13 мянган төгрөгөөр зарсан гэх мэдээллийг зарим сайтууд маскны сурвалжлагадаа дурьджээ. 
Эрэлт ихсээд, нийлүүлэлт багасахаар үнэ өсдөг нь зах зээлийн хууль.  Тэгээд ч манай улс Ардчилсан нийгэмтэй, зах зээлийн эдийн засагтай орон.  Үнэ зах зээлийнхээ хуулиар л тогтох ёстой гэсэн үг. "Монос" нь байна уу, "Хүрмэн" нь үү, өөр бусад эмийн сан нь уу хамаагүй, үнээ нэмэх эрхтэй. Тэд үнээ тогтооно.  300 төгрөгийн амны хаалтыг 1500, 2000 төгрөгөөр зарах эсэх нь ч тэдний дур.  Ихэнх эмийн санд 2500 төгрөгөөр N95 маскийг зарж байхад яагаад   5700-гоор нэг, хоёр өдөр зарж, үнэ хөөрөгдсөн шалтгаанаа тэд тайлбарлсан байсан. Итгэх эсэх нь бидний  мэдэх хэрэг.  Улаан цагаан буруутгах арга байхгүй. Гэхдээ зуднаар нохой зоолохтой ижил үйлдэл хийж, нохойтож болохгүйд л учир байна. 
Нэг л үнэн зүйл байгаа нь ШӨХТГ-аас амны хаалтны үнийг нэмсэн, дамласан гэж үзэж, торгосон.  Өнөөдөр ч гэсэн амны хаалтыг дамалж зарагсад олон байна. Хэн ч л гэсэн ашиг олж, ахиухан мөнгөтэй болохыг хүсэлгүй л яахав.  Гэхдээ дэлхий нийтээрээ аюулт өвчний эсрэг зогсож, урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л аргаа хэрэглэж байна.  Тэр дунд гуравхан сая хүнтэй Монгол Улс өвчний халдварыг эх орондоо нэвтрүүлэхгүйн тулд боломжтой бүхий л арга хэмжээг авсаар.  Хөгшид нь хүртэл тэтгэврийн мөнгөнөөсөө илүүчлээд, Эрүүл мэндийн яамандаа хандивлаж байна. 
Бээлий, маск аваад очиж байна. Хэчнээн ч хүн маск хандивлав.  Урлаг соёлынхон, спортынхон, энгийн иргэд, ТББ-ынхан сэтгэл зүрхээрээ нэгдэж, аюулт өвчний эсрэг тэмцэж байна.  Тэр ч битгий хэл 100 мянган төгрөгөө сав чацарганатайгаа бариад ирж байгаа хүн ч байгаа.  Гэтэл нэг хэсэг нь ашиг олох гээд, амны хаалтаа дамлаад зарж байдаг.  Ингэж болохгүй ээ. Жаахан нинжин сэтгэлтэй, элэг нэгтнүүдээ хайрлах өчүүхэн ч гэсэн хайрыг зүрхнээсээ гаргах хүчтэй байгаач.  УИХ-ын дарга эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаад явж байхад "Түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас амны хаалтын үнээ нэмэхээс өөр аргагүй байгаа" гэсэн юм ярьж байсан. Үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахад хүртэл ийм яриа болж, татвар бууруулахыг санал болгосон. 
Хэчнээн түүхий эд нэмэгдэж байгаа ч  300 төгрөгийн амны хаалт 1500, 2000 болтлоо нэмэгдэнэ гэж байх уу.  Ядаж 1000 төгрөгөөр зарж болохгүй юу, энэ чинь. Гадуу амны хаалт зарж байгаа хүмүүс ч гэсэн жаахан сэтгэлтэй бай.  Одоо баяжихаа биш өвчнөөс сэргийлэх талаар бодох цаг.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ