Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.СУГАР ЯПОНД 536 САЯ, ЧЕЖҮД 600 САЯАР ХАУС ХУДАЛДАЖ АВСНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ


Өвөрхангайд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж, дараа нь Төрийн өмчийн хорооны даргын албанд тушаалд олон жил суусан Сугар гэж энэ эр өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн том сэтэртэй.
Гэвч түүнийг АТГ шалгаж, гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгө, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй гэдгийг тогтоосон ч ямар нэгэн хариуцлага тооцож чадахгүй гачихаад сууж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн маань БЗД-ийн 1З хороо, Алтантэвш хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн сууцыг хөрөнгө орлоготоо мэдүүлээгүй үлдээсэн гэнэ. Гэвч үүнийг Д.Сугар эсэргүүцэж, “Энэ бол орон сууц биш. Манаачийн байр” хэмээн мэдүүлэг өгөөд байгаа аж. Д.Сугарынх БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол дахь 372 м2 талбайтай хувийн тансаг орон сууцанд амьдардаг бөгөөд манаачийнхаа байрыг барихын тулд 70 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Д.Сугар Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-тай тун нарийн холбоотой нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Уг банк бус санхүүгийн байгууллагад түүний тэрбум төгрөгийн хадгаламж байдаг бөгөөд шаардлагатай үедээ мөнгө зээлж авдаг гэнэ. Д.Сугар 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-аас 273.6 сая төгрөгийн, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мөн дээрх ББСБ-аас 113 сая төгрөгийн зээлийг тус тус авч байжээ.
Мөн тэрээр 290 сая төгрөгийн хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс авсан ч энэ хувьцаагаа нууж байсан нь илэрчээ. Тэрээр Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Энэ их хэмжээний мөнгийг хаанаас олсон, бас зарсан мөнгөө юунд зарцуулсан нь тодорхой бус байгаа юм. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ.
Японд үнэтэй тансаг байр худалдаж авч байсан Д.Сугар Солонгос улсад ч бас үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрээр аялал жуулчлалын гол бүс нутаг Чэжү арал дээр РАӨН хотхоны 101/701 тоот орон сууц худалдаж авчээ. Тэрээр энэ талаарааа “Би 2001 онд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг хувьчилж авсан. Д.Түмэнжаргалд 2007 онд худалдсан, тус компаний ногдол ашгаас нэг тэрбум орчим төгрөгтэй болсон бөгөөд энэ мөнгөөрөө 2011 онд Солонгост хувийн сууцыг худалдаж авсан гэж мэдүүлжээ. Төрийн албанд ажилладаг хэрнээ тэрбум төгрөгийн хадгаламжтай, Солонгос, Японд тансаг хаустай, Улаанбаатарт тусгай манаачтай амьдардаг, офшор данснаасаа дөрвөн зуун мянган долларын гүйлгээ хийдэг, хөрөнгө орлогоо үргэлж нуусаар ирсэн энэ эрд хариуцлага тооцуулахаар АТГ-ынхан Монгол Улсын Их Хурал, УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүлээд ямар ч хариу авч чадсангүй. Эцэст нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн ч Д.Сугар Үндсэн хуулийн цэцэ хэмжээлшгүй баян энэ эрийн цалинг нь 3 сарын хугацаанд 30 хувиар бууруулах арга хэмжээ авсан нэр зүүгээд таг чиг болжээ. Тиймээс энэ хэрэгт Улсын Ерөнхий прокурорынхон оролцож, түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлээд байна.
Эх сурвалж: Shudarga.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ