Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серикболд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, Засаг дарга Ф.Серикбол нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Шаамар суманд үйл ажиллагаа явуулдаг .... компанийн захирлыг дарамталж, “Үйл ажиллагааг чинь зогсооно” зэргээр сүрдүүлж, хясан богдуулах аргаар их хэмжээний хахууль авсан гэх. Мөн тэрбээр сумын ЗДТГ-ын хэрэгцээний 20 тонн нүүрсийг хахууль авсан гэх компанидаа зарж, нүүрсний мөнгийг хувьдаа завшиж, өөртөө илт давуу байдал олгосон тухай гомдол, өргөдөл АТГ-т ирсэн байдаг. Тэгвэл АТГ-ын мөрдөгчид тус хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн байна.