Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Prius-20 маркийн автомашин онхолдож нэг иргэн амиа алдлаа


Сэлэнгэ аймгийн Шаамар сум гуравдугаар багийн нутагт Toyota Prius-20 маркийн автомашин онхолдож зорчиж явсан нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн хүнд гэмтжээ.
 Тус осол өчигдөр 18 цаг 00 минутын орчимд гарсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож явсан А нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас осол гарсан шалтгааныг хурд хэтрүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.
Иймд ТЦА-наас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.  
  • Жолооны ард суусан бол та өөрийн болон бусдын амь насыг хариуцлаа гэдгээ ухамсарлах;
  • Хамгаалах бүсийг өөрөө хэрэглэхийн зэрэгцээ бусдадаа хэрэглүүлэх;
  • Хэн ч таны автомашиныг хөдлөх, хаашаа явах, ямар үйлдэл хийхийг мэдэхгүй тул анхааруулах дохиог өгч хэвших, гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг зөв ашиглаж бусад хүмүүст мэдээлэл өгөх;
  • Хөдөлгүүрээ асааж хөдөлсөн бол хурдаа тогтмол хянах;
  • Гар утас ашиглахгүй, анхаарлаа бусад зүйлд сатааруулахгүй байх;
  • Хажуугийн болон арын толийг байнга ашиглах;
  • Архи ууж болох ч жолооны ард бүү суу
Prius-20 маркийн автомашин онхолдож нэг иргэн амиа алдлаа
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ