Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Чин сүжигт Номун ханы хүрээ хийдийг Соёлын биет өвөөр хамгаалуулах тухай хүсэлт гаргана


Түүх дурсгалын үнэт хосгүй Чин сүжигт Номун ханы хүрээ хийдийг Соёлын биет өвөөр хамгаалуулах тухай хүсэлтийг холбогдох газарт хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллах үеэрээ Чин сүжигт Номун ханы хүрээ хийдийн нөхцөл байдалтай танилцаж,  дээрх шийдвэрийг гаргажээ.
Анх Манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшаравт Чин сүжит Номун хан цол олгосноор 1751 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн нутагт Чин Сүжигт Номун хааны хүрээг байгуулсан түүхтэй. Тухайн үедээ алтан шунхан ганжираа гялбуулсан 24 дуган, 4 дацан, 700 гаруй лам хувраг, Ганжуур, Данжуурын бартай 7 сүмбэн зохиолтой бурхны шашны томоохон төв байжээ. Энэ төвөөс зургаан гэгээн, гурван хутагт тодорсон байна.
Чин сүжигт Номун хан Лувсанноровшаравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон "Гүр дууны бичиг" хөгжмийн бүтээл нь 18-р зууны томоохон туурвилын нэг юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ