Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгорын Музейн үнэт үзмэр - Манжийн үеийн өртөө харуулын зураг

Баянхонгор аймгийн Түүх, угстааны зүйн музейд муутуу цаасан дээр /хар өнгийн бэхээр/ уйгаржин монгол бичгээр тэмдэглэсэн Манжийн үеийн өртөө харуулын зураг хадгалагдаж байна. 
Эл зураг нь 103 өртөө, 170 дамжлага багтсан монгол орны ард түмнээс Манжийн төрд алба хааж байсан томхон алба гувчуурын план зураг юм.
Холбогдох он цаг: 18-19 дүгээр зууны үе
Манжийн үеийн өртөө харуулын эх зургийг анх Музейн захирал байсан Л.Юндэнбат Баянговь сумын малчин Лхамжаваас 1962 онд олж иржээ. Тухайн үедээ анх 350 төгрөгөөр үнэлэн авч байсан түүхтэй. Хуулбар зургийг 1975 онд хийж үзмэрт тавьсан байна.
Цэрэг харуулын алба бол Манжийн төрөөс эрхшээлт орны ард олонд тулган хүлээлгэсэн нүсэр хүнд дарамт юм. Мөн хилийн харуулын зэрэгцээгээр дотор харуул, гэр харуул зэрэг гурван давхар бүслэлт бий болгосон нь цэргийн харуулын албанд татагдах эр өрхийн тоог бараг хоёр дахин нэмэгдүүлсэн баримт бий.
Манжийн төрийн нэгээхэн алба бол өртөөний алба байв. Хар нүдэнгээс Улиастай хүрсэн халхын 20 өртөөнөөс Улаанбум Шаргалжуутын гол хүртэлх 13 өртөө нь өвөр долоон хошууны нутгаар замнадаг байв. Халхын 20 өртөөний 142 дамжлага ганцхан өдөр 1736 элч, албаны хүмүүс нэвтрүүлж байлаа. Мөн нийслэл хүрээ Хиагтын чиглэл, аймгийн жасаа зэрэг 60 шахам өртөөнд нэг ээлжинд янз бүрийн албан тушаалтан 278 хүн, олон зуун айл өрх агт морьд, хүнсний хонь, гэр майхан бусад хэрэглэл дайчлагдаж байв. Үүнээс гадна хошуу хороодын 10 гаруй өртөөнд нэг ээлжинд 97 өрх, алба гаргах 352 эр дайчлагдаж байсан гэх түүх байдаг.
Ийм дахин давтагдашгүй, хосгүй үнэт үзмэр аймгийн Түүх угсаатны музейд өнөөг хүртэл хадаглагдаж байна.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ